card

Дотуур холбооны систем

Дотуур холбооны систем нь байгууллагын үйл ажиллаагааг хөнгөвчлөх, ажилчид, салбар нэгжүүдийн хооронд үнэ төлбөргүй харилцах шуурхай холболтын хамгийн энгийн арга юм.

Манай компани нь нийтийн телефон үйлчилгээ, хүнд хөнгөн аж үйлдвэр,  зочид буудал, аж ахуйн нэгж албан байгууллагуудад тэдгээрийн онцлог, шаардлагад зохицуулан тоног төхөөрөмжийн сонголт, шийдлийг хийж улмаар цаашдын өргөтгөл, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Бид дэлхийн шилдэг брэндүүд болох BITTEL, NEC, Siemens (HiPath) брэндийн энгийн болон тусгай зориулалтын суурин утаснуудын /телефон аппарат/ хамт суурилуулж байна.

Зураг
Зураг

IP дотуур холбооны систем- IP дотуур холбооны систем нь Интернет протокол ашиглан холболт зохион байгуулдаг учир дуу, дүрс, нэмэлт контентууд зэрэг багтаамж их шаардагдах харилцан холболтыг дэмжинэ.

Аналоги IP хосолсон дотуур холбооны систем- Аналоги болон IP шийдлүүдийг нэг систем болгон хөгжүүлсэн дэвшилтэт технологи юм. Хэрэглэгчийн шаардлагын дагуу зарим холболтыг аналоги зарим хэрэглэгчийг IP холболтоор шийдвэрлэнэ.

Аналоги дотуур холбооны систем- Цөөн хэрэглэгчтэй нэг дор байрлалтай оффис үйлчилгээний газруудад тохиромжтой. Үнэ өртөг хямд, хялбар шийдэлтэй уламжлалт систем юм.

Системийн давуу тал:

  • Цахилгаан холбоо, Юнивишн, Скаймедиа -ийн дугааруудыг ашиглах боломжтой
  • Дотоод дугаарууд уруу үнэгүй ярих
  • Автомат хариулагч
  • Дуудлага бичиж авах
  • Аюулгүй байдлын хамгаалалт
  • Дуудлагын нэгдсэн дэлгэрэнгүй мэдээ гаргах
  • Аудио хурал хийх
  • Дуудлага хүлээлгэх хооронд мэдээ оруулах г.м олон нэмэлт боломжуудтай

Үнийн санал авах хүсэлт илгээх

Холбоотой бүтээгдэхүүн