Жем Интернэшнл компанийн Нью Хужирт рашаан сувилал

Нью Хужирт Резорт төслийг бид амжилттай хэрэгжүүлэн эмчилгээний уламжлалт чанарыг аялал жуулчлал, амралт үйлчилгээтэй хослуулан шинэ төрөл үйлчилгээг нэвтрүүлж чадсан Монгол Улсын жишиг үйлчилгээтэй амралт сувиллын цогцолборыг бий болгох юм.

Олон улсын жишигт хүрэхүйц рашаан сувиллын цогцолбор газрыг бий болгож, Монгол улсын хэмжээнд Spa Resort үйлчилгээг бий болгон нэвтрүүлэхийн зэрэгцээ сувиллын зэрэглэлийг тогтоох, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг бий болгоно.

Дотоодын болон олон улсын зах зээлд эрүүл мэндийн аялал жуулчлалыг бий болгохоос гадна эрүүл мэндийн болон аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулна.

Энэхүү төсөл нь хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй, үнэ цэнэ буурахгүйгээр үндсэн актив хөрөнгүүдийг урт хугацаанд ашиглах замаар өртөг багатай сувиллын үйлчилгээ үйл ажиллагааг борлуулж, ирээдүйд үнэ цэнийг бий болгох салбарт оруулсан төсөл юм.

Геополитикийн хувьд маш ашигтай байрлалтай, аялал жуулчлалын салбарыг эрүүл мэндийн бодлоготой хослуулан олон улсын түвшинд хүргэсэн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой.

Хүний биеийн тулгуур эрхтэн, мэдрэл, дагасан эмчилгээ сувилгааны үндсэн гол уламжлалт рашаан шавар заслын эмчилгээний гол төв уг нутаг дэвсгэрт төвлөрсөн.

Улсаас баримтлах эрүүл мэндийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой салбар.

Орон нутаг дахь сувиллын үйл ажиллагааны өнөөгийн тогтсон үйлчилгээний хэв маягийг сайжруулан олон улсын түвшинд хэрэхүйц үйлчилгээтэй, бусдад үлгэр дууриал болох сувиллыг бий болгох зорилт тавьсан.

Бид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлэн 3 зэрэглэл бүхий нэг дор 300 амрагч сувилуулагчдыг хүлээн авах хүчин чадалтай 3 блок бүхий 14,182 м/кв талбайтай 5 давхар үйлчилгээний байгууламж, эмчилгээ сувилгааны 2 блок танхим, амралт чөлөөлт цагаа өнгөрүүлэх кино театр, фитнес, хүүхдийн тоглоомын өрөө, Spa Resort үйлчилгээний танхим, Sauna джакузи зэрэг хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн нийцсэн цогцолбор юм.