card

Гэрийн ухаалаг систем

Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна.

Манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр дэлхий нийтийн жишиг болсон барилгын дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж байна. Үүний тод жишээ нь ухаалаг барилгын систем буюу барилгын менежментийн систем юм. Барилгын кабель монтаж, цахилгаан, дулаан хангамж, салхивч, хөргөлт, агааржуулалт, галын дохиолол, ухаалаг шийдлүүд зэрэг барилгын дэд бүтцийн системүүд нь хоорондоо хамааралгүй, механик ажиллагаатай байсан бол одоо нэгдсэн удирдлага бүхий автомат системд шилжиж байна.  Үүний үндсэн гол зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай байдлыг хангах явдал юм.

Зураг

Системийн шийдэл

Зураг

Нью Телеком компани 2005 оноос эхлэн дэлхийд ухаалаг барилгын технологиор тэргүүлэгч Commax, HDL компанитай албан ёсны түншээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн инженерүүдийг Commax, HDL-ийн барилгын автоматжуулалтын системийн сургалтуудад бүрэн хамруулж, албан ёсны сертификат эзэмшүүлэн, БМС-н төслүүдийг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ туршлага дээрээ суурилан Монголын зах зээлд мэргэжлийн түвшинд шийдэл боловсруулж, төслийг удирдан гүйцэтгэж, олон улсын стандартын дагуу суурилуулалт тохиргоо хийж хүлээлгэн өгөхөөс гадна суурилуулалтын дараах найдвартай ажиллагааг бүрэн хангах, сервис үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

Барилгын автоматжуулалтын шийдлүүд:  

  • Кабель монтаж
  • Цахилгаан
  • Гал, хулгайн дохиоллын систем
  • Камерын хяналтын систем
  • Халаалт, салхивч, хөргөлтийн систем (HVAC)-ийн удирдлага, хяналт
  • Гэрэлтүүлэг, гэрлийн удирдлага
  • Үл тасалдах цахилгаан хангамж буюу UPS
  • Хурлын өрөөний систем

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Холбоотой бүтээгдэхүүн