Айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглахаас гадна процессыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ хийх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглаж болох юм. Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон үйлдэлтэй, нэгдсэн систем хүртэл зохион байгуулах боломжтой .
Нью Телеком компани анх байгуулагдсан цагаасаа буюу 2005 оноос эхлэн хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж ирсэн бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан Milesight, ACTi, Bosch, Fine, зэрэг нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй бид хамтран ажилладаг.
Системийн үндсэн бүрдэл хэсгүүд:
Хяналтын камерын шийдлүүд нь ашиглах зорилго, орчин, онцлогоос хамааран олон сонголттой байгаа. Том хэмжээний талбай (үйлчилгээний заал, нийтийн эзэмшлийн талбай...) хянах өргөн өнцөгтэйгөөс авахуулаад жижиг эд анги, ажлын явц (касс, теллер, орох гарах хэсэг...) хянах нарийн өнцөгтэй, харанхуй орчинд шөнө болон гэрэл унтарсан үед хянах функцтэй зэрэг төрөл бүрийн камеруудыг ашиглаж болно. Түүнчлэн маркетингийн болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийх зорилгоор хяналтын камерын хүн тоолох, царай таних, хөдөлгөөн дагах зэрэг нэмэлт програмуудтай хамт ашиглах боломжтой.
Хяналтын камерын системийг хэрэглэхийн давуу тал:
Манай хэрэглэгчид:
Бидний түншүүд:
Milesight, ACTi, Bosch, Fine