НЭГ ТОВЧЛУУР, НЭГ ЯРИА

 

| АСУУЛТ: Аналог радио станц гэж юу вэ?

ИНЖЕНЕР: Хамгийн хүнд нөхцөлд өөгүй ажиллаж байхаар бүтээгдсэн. Үүнд:

  • Хатуу гадаргуун дээр унах
  • Температурын өөрчлөлт (хуурай, сэрүүн)
  • Тоос шороо орох
  • Салхи шуурга, бороонд тэсвэртэй тэгээд мэдээж багийн гишүүн бүрийг хамгийн чухал үед нь холбож өгдөг байх.

| АСУУЛТ: Хэрхэн ажилладаг вэ?

ИНЖЕНЕР: Богино долгионы станц эсвэл “радио станц” гэж хүмүүс нэрлэдэг. Энэ бүгд нэг л станцыг хэлж байгаа боловч дотор нь ашиглах сүлжээний хамрах хүрээнээс шалтгаалан өөрөөр нэрлэдэг. Жишээ нь:

  • VHF (Very high frequency) давтамж
  • UHF (Ultra high frequency) давтамж
  • MHz (Мегагерц) хэмжих нэгж

| АСУУЛТ: Энгийнээр тайлбарлавал.

ИНЖЕНЕР: Харилцаа холбооны технологи үргэлж хөгжиж байдаг ертөнцөд нэг зүйл тогтмол байсаар ирсэн: Дуу хоолойг орлох зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл тодорхой тохируулж өгсөн давтамжийг ашиглан өөр хоорондоо тодорхой зайд харилцан холбогддог.

| АСУУЛТ: Харилцаа холбоо гэснээс Монголд хэрхэн хөгжсөн бэ?

ИНЖЕНЕР: Монгол Улсад аль 800 жилийн өмнөөс харилцаа холбоо эрчимтэй үүсч хөгжсөн. Үүнд:

  • 1235 онд Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан морин өртөөг байгуулсан
  • 1898 онд Телеграфын үйлчилгээ
  • 1913 онд Их Хүрээ буюу Нийслэл Улаанбаатар хотод 25 хэрэглэгчийн багтаамжтай хотын доторх ярианы гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орж байсан зэрэг он цагийн олон үе бий.
  • “Радио станц” нь хурдан, аюулгүй бас бодит хугацаанд зориулагдсан ашиглахад хялбар – ЯАГААД?! Хоорондоо ярилцахад нэг товчлуур дарна

| АСУУЛТ: Ямар салбарт ашиглахад тохиромжтой вэ?

ИНЖЕНЕР: Төрийн болон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүх салбар боломжтой. Жишээ нь:

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ - Сургуулийн аюулгүй байдал нь үргэлж нэн тэргүүнд тавигддаг №1. Сурагчид, оюутнууд болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд багш нар эргэн тойрондоо юу ч болж байсан хамаагүй найдвартай харилцаж чаддаг байх хэрэгтэй. Эгзэгтэй мөчид арга хэмжээ авах эсвэл бүр сургуулийн автобуснууд хүүхдүүдээ аваад ирж байна гэсэн мэдээлэл өгч болно

БАРИЛГЫН САЛБАРТ - Та өөрийн багийнхантай харилцах гэж буй менежер эсвэл шинэ барилгад цахилгаан систем ажиллуулж байгаа ажилчин байхаас үл хамааран "Радио станц"-ыг ашиглан асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж болно

ЭМНЭЛЭГИЙН САЛБАРТ - Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэгчид, асрамжийн газар ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ашиглаж болно

ЗОЧИД БУУДАЛ - Өрсөлдөөнөөс нэг алхам урагшилна

УУЛ УУРХАЙН САЛБАРТ – Энэ бол автоматжуулалт, үр ашиг, бүтээмжтэй холбоотой

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ - Ажиллах хүчээ байнгын холбоотой байлгаж, мэдээллээр хангах нь ажлын байрны аюулгүй, үр ашигтай байх түлхүүр юм.

ХАРУУЛ ХАМГААЛАЛТ - Аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулсан радио холбоо

ТЭЭВЭР БА ЛОЖИСТИК - Өнөөгийн хурдацтай ажлын орчинд найдвартай харилцаа холбоо

АМРАЛТЫН ГАЗАРТ - Үйлчлүүлэгчид шуурхай үйлчилгээнд дуртай энэ хэрээр амралтын салбар хөгжиж байна

| АСУУЛТ: Давуу тал нь юу вэ?

ИНЖЕНЕР: Салхитай үед ажиллахад “радио станц” нь салхины дуу чимээг энгийн гар утаснаас хэд дахин бууруулдаг технологитой. Мөн, бид MOTOROLA SOLUTIONS байгууллагтай олон жил хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд тус байгууллага нь Румын улсын олон нийтийн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, цэргийн салбарт TETRA Тоон радио холбооны шийдлийг нэвтрүүлсэн байдаг. Бид ч гэсэн Аналог, Тоон радио станцуудыг хэрэглэгч, үйлчлүүлэгчид нийлүүлж байна.

Баярлалаа