ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СИСТЕМИЙН ТУХАЙ

| АСУУЛТ: Зарлан мэдээлэх систем гэж юу вэ?

ИНЖЕНЕР: Дуу авианы тухай физикийн хичээлийг эргэн санацгаая. Дуу нь тарах, ойх, хугарах, шингэх үүнд байгалийн, зохиомол гэдэг ангилалаар ерөнхийд нь үздэг. Орчин үед барилга барихад зарлан мэдээлэх систем гэсэн ойлголт дэлхий даяар хүчтэй яригдаж эхэлсэн. Дотор байгаа хүмүүст аялгуут дуу эгшиглүүлэх, мэдээлэл хүргэх, онцгой тохиолдол үүссэн үед “тайван байгаарай”, “анхаараарай”, “нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байна” гээд кинон дээр гардаг шиг үгийг хэлж хүмүүсийг гадна аюулгүй гаргах жишээний. Их энгийн боловч амьдралд маш хэрэгцээтэй байгаа биз?

                                                          

| АСУУЛТ: Системийн ажилладаг зарчмынх нь талаар хэлж өгөөч.

ИНЖЕНЕР: Микрофон, өсгөгч, чанга яригч, холболт удирдлагын төхөөрөмжөөс бүрдсэн нэгдсэн систем юм. Энэ нь хүний дуу хоолой, хөгжмийн зэмсэг эсвэл бичигдсэн дуу хөгжим зэргийг тоглуулах, дууны хэмжээг нэмэгдүүлэх-багасгах боломжтой.

 | Системийг хаана суурилуулах боломжтой вэ?

ИНЖЕНЕР: Зориулалтаасаа хамаарч бүх төрлийн барилгад боломжтой. Худалдааны төв, сургууль, эмнэлэг, оффис, үзэсгэлэн худалдаа, үйлдвэр, урлаг спортын цэнгэлдэх хүрээлэн, сүм хийд, жижиг дунд хоолны газар баар, нисэх онгоцны буудал зэрэг “бурхан хүнийг бүтээсэн бусдыг нь барилгачид бүтээсэн” гэдэг шиг.

                                                          

  | АСУУЛТ: Тухайн барилгад тохирсон ажиллагаатайг хэрхэн сонгох вэ?

ИНЖЕНЕР: Зочид буудлын барилга дээр жишээ авъя. 1 давхарт намуухан хөгжим тоглуулна, 2 давхарт ресторанд орчин үеийн, хуучны дуунууд сонгон тоглуулах, кофе шоп, дэлгүүр бусад үйлчилгээний газар байвал мөн адил өөрсдийн хэв маягт тохирсон хөгжим сонгох боломжтой. Эдгээр нь бие биедээ огт хамааралгүй тус тусд нь бүсүүдэд хуваасан бие даасан байдалтай байгаа биз. Улмаар чанга яригч нь таазанд суурилуулах эсвэл тухайн аксессуараас хамаарч байгалийн өнгө хэлбэр дүрстэйгээ хананд, шаланд ч байрлуулж болно.

                            

1988 оноос хойш энэ салбартаа туршлагатай болсон DSPPA компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчид  санал болгодог.

Уг бүтээгдэхүүний бас нэг давуу тал нь галын дохиоллын системтэй интеграц буюу нэгтгэх боломжтой. Галын дохиолол ажилласан тохиолдолд нийтээр нь зарлаж хүний амь насыг аврах, эд хөрөнгийг хамгаалж болно.

Энэ бүхнийг мэргэжлийн инженер, техникийн баг зураг төсөл дээр болон тухайн захиалагчийн хүсэл сонирхол дээр тулгуурлан хийгддэг зүйл байгаа.