Танилцуулга: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Танилцуулга
Товч танилцуулга
 

Нью Телеком ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд таны албан ажлын болон ахуй амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон харилцаа холбоо, аюулгүй байдал, хяналтын асуудлыг шийдвэрлэх иж бүрэн системийг зах зээлд нийлүүлдэг. Манай компани байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар дараах бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ нийлүүлж суурилуулах болон борлуулалтын дараах үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлж байна.

Харилцаа холбооны систем:

  • Радио станц
  • Хурлын систем
  • Дотуур холбооны систем
  • Сүлжээний тоног төхөөрөмж
  • Физик болон Оптик кабель, холбогдох тоног төхөөрөмж
  • Дуудлага холболтын төв

Хяналт, бүртгэлийн систем:

  • Теле хяналтын систем
  • Цаг бүртгэл болон аксесс контрол систем

Аюулгүй байдлын систем:

  • Домофон систем
  • Хулгайн дохиоллын систем
  • Галын дохиолол, гал унтраах систем
  • Зарлан мэдээлэх систем

Бусад:

  • Уул уурхайн аврах албаны тоног төхөөрөмж
  • Тоон телевиз түүний дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмжүүд
  • Хүчилтөрөгчийн систем түүний дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд
 
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, мэргэшсэн боловсон хүчний ур чадвар хүсэл тэмүүлэлтэй хослуулан, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллах тэргүүлэгч компаний нэг байна.

  ҮНЭТ ЗҮЙЛ 
  • Нью Телеком брэнд нэр, нэр хүнд
  • Хэрэглэгчид
  • Үнэнч шударга зарчим
  • Мэргэшсэн боловсон хүчин
  • Ижил тэгш бололцоо

АЛСЫН ХАРАА
Бид Монгол улс дахь техник технологийн хэрэглээг олон улсын стандартад нийцсэн мэдээлэл харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн технологиор тодорхойлдог тэргүүлэгч компани байна.


Онцлох бүтээгдэхүүн