Дуудлага холболтын төвийн шийдэл: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Дуудлага холболтын төвийн шийдэл
ШийдэлХарилцаа холбооны системийн шийдэлДуудлага холболтын төвийн шийдэл
Дуудлага холболтын төвийн шийдэл
ДУУДЛАГА ХОЛБОЛТЫН ТӨВ – CONTACT CENTER/CALL CENTRE (CC)
 
Дуудлага холболтын төв систем нь төрийн үйлчилгээ, лавлах үйлчилгээ, банк санхүүгийн байгууллага, үйлчилгээний байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх оновчтой замаар иргэдэд хүргэж буй үйлчилгээ юм. Дуудлага холболтын төвийн зохион байгуулалтыг дотуур холбооны систем дээр үндэслэгдэн илүү оновчтойгоор шийдвэрлэдэг. Ихэнх байгууллага дотуур холбооны төхөөрөмжийн боломжоороо ч юмуу эсвэл автомат хариулагч төхөөрөмжөөр шийддэг. Гэвч дуудлага холболтын төв гэдэг бие даасан бүрэн цогц систем юм.
 
Манай компани нь дуудлага холболтын төвийг захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энгийнээс хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг дэлхийн нэр хүндтэй брэндүүд болох SIEMENS UNIFY system, NEC компаниудын бүтээгдэхүүнийг МУ-ын зах зээлд нийлүүлж суурилуулж байна.
 
Товч танилцуулга

Дуудлага холболтын төвийн шийдлийн зарим боломжууд:
  • Ирсэн дуудлагыг түргэн шуурхай, маш богино хугацаанд хамгийн тохиромжтой хүнтэй холбоно
  • Харилцагч нарыг танай багтай холбох хамгийн тохиромжтой арга зам болж чадна
  • Харилцагч автомат хариулагчийг сонсоод холбогдох сонголтуудаа хийнэ.(борлуулалт, маркетинг..)
  • Орж ирэх дуудлага аль чөлөөтэй байгаа оператор дээр ирнэ.
  • Орох дуудлагыг автомат хариулагчаар дамжуулах
  • Хэрэглэгчийн илэрсэн дугаараар VIP хэрэглэгч эсэхийг таниж давуу эрхтэйгээр дуудлагыг шилжүүлэх боломж
  • Олон дуудлаганд зэрэг хариулах
  • Өдөр шөнийн горим буюу хэрэглэгчийн орох гарах эрхийг хугацаагаар ялгаатай програмчлах
  • Бүх дуудлагын төлөв, дарааллыг хянах
  • Дуудлагын төвийн багт үнэлэлт дүгнэлт хийнэ
  • Дуудлагатай холбоотой тайлан мэдээг PC болон TV дэлгэцэн дээр гаргах
  • Харилцагчийн мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх гэх мэт маш олон боломжуудыг хэрэглэгчид олгодог.


  Contact center буюу Холболтын төв Энгийн буюу ДХС+Автомат хариулагч хосолсон шийдэл
Тодорхойлолт Дуудлага холболтын төв нь харилцан холболтын хувиарлалтыг хамгийн ашигтай хувилбараар дуудлага алдахгүй түгээх, бүртгэх, хянах, дүгнэх үйлдлүүдийг хийх холболтын цогц шийдэл юм. Дотуур холбооны системийн автомат хариулагч, бичлэгийн төхөөрөмж зэрэг энгийн холболтуудыг ашиглан дуудлага хуваарилах шийдэл юм. 
Давуу тал
  • Орох гарах дуудлага бүрийг бүртгэнэ.
  • Дуудлагатай холбоотой тайлан мэдээг гаргах
  • Дуудлагуудын төлөв, дарааллыг хянах
  • Харилцагчийн мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх
  • VIP хэрэглэгчийг автоматаар тодорхойлох
  • Оператор, ахлах, админ ... гэх мэтээр ажилтнуудын эрхийг ялгаатай програмчлах боломж
  • Утсаар факсаар, и-мэйлээр холбогдох боломж
  • Өртөг хямд
  • Аналоги холболттой учир дурын төхөөрөмжүүдийг хооронд нь холбон ашиглах боломж
  • Операторын тоог нэмж хасахад лиценз хэрэглэхгүй
Сул тал
  • Өртөг өндөр.
  • Оператор нэмэх тоолонд лиценз авах шаардлагатай.
  • Олон төхөөрөмж холбож ашигладаг учир алдаа их гардаг, гэмтэл их гарах магадлалтай
  • Бүртгэл хийхгүй
  • Тайлан мэдээ гаргахгүй
  • Ерөнхийдөө дуудлага хуваарилах л үүрэгтэй
 
  Contact center буюу Холболтын төв


Contact center буюу Холболтын төв
Энгийн буюу ДХС+Автомат хариулагч хосолсон шийдэл

Энгийн буюу ДХС+Автомат хариулагч хосолсон шийдэл
Онцлох бүтээгдэхүүн