Дотуур холбооны системийн шийдэл: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Дотуур холбооны системийн шийдэл
ШийдэлХарилцаа холбооны системийн шийдэлДотуур холбооны системийн шийдэл
Дотуур холбооны системийн шийдэл
ДОТУУР ХОЛБООНЫ СИСТЕМ- PRIVATE BRANCH EXCHANGE (PBX)
 
Дотуур холбооны систем  нь  байгууллагын үйл ажиллаагааг хөнгөвчлөх, ажилчид, салбар нэгжүүдийн хооронд үнэ төлбөргүй харилцах шуурхай холболтын хамгийн энгийн арга юм.
 
Манай компани нь нийтийн телефон үйлчилгээ, хүнд хөнгөн аж үйлдвэр,  зочид буудал, аж ахуйн нэгж албан байгууллагуудад тэдгээрийн онцлог, шаардлагад зохицуулан тоног төхөөрөмжийн сонголт, шийдлийг хийж улмаар цаашдын өргөтгөл, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.
 
Бид:
      • UNIFY (SIEMENS) – IP аналоги хосолсон харилцаа холбооны нэгдсэн систем
      • AASTRA (ERICSSON) – IP аналоги хосолсон харилцаа холбооны нэгдсэн систем
      • DIGUIM – IP PBX харилцаа холбооны нэгдсэн систем
брэндүүдийн дотуур холбооны системийг нийлүүлж, суурилуулж байна.
 
Дотуур холбооны систем нь тухайн байгууллагын онцлогт тохируулан шийдэл гаргаж, системийн бүтцийг гаргадаг бөгөөд хамгийн түрүүнд гадны холбох шугамын тоо, хэрэглэгчийн тоо зэрэг энгийн хэрэглээний хүсэлтийг захиалагчаас авсаны дараа тухайн захиалагчид тохирсон системийг танилцуулж сонголт хийх боломжыг олгодог.

Орчин үед ДХС нь зөвхөн яриа явуулахаас гадна дуут болон текст мессеж, дүрс дамжуулах, аудио хурал хийх, интернэттэй орчинд дотуур дугаартайгаа аялах, байрлалаас үл хамааран нэгдсэн сүлжээнд холбогдох, ПС-р факс илгээх хүлээн авах, зарлал нэвтрүүлэх, ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах зэрэг олон давуу талуудыг танд олгоно.


Дотуур холбооны системийн шийдлийн зарим боломжууд:
  • Дотоод хэрэглэгчид хоорондоо үнэгүй ярих буюу хоорондоо шуурхай холбогдох
  • Цөөн гадны дугаарыг олон хэрэглэгч ашиглан хэмнэлт гаргах
  • Орох гарах дуудлагыг хэрэглээндээ тааруулж програмчлах
  • Ажлаа хийж байх үедээ утас дуугарсан ширээ рүү босч очих гэх мэт сул үйлдлийг зогсоож шууд өөрийн ширээн дээрээс дуудлагаа татаж авах, бусад руу шилжүүлэх
  • Орох дуудлагыг автомат хариулагчаар дамжуулах
  • Дотуур болон гадны хэрэглэгчдийн хооронд аудио хурал зохион байгуулах. /стандартаар 3-8 хэрэглэгч, өргөтгөлөөр 30 ба түүнээс дээш/ 
  • Төлбөр тооцооны уян хатан систем
  • Өдөр шөнийн горим буюу хэрэглэгчийн орох гарах эрхийг хугацаагаар ялгаатай програмчлах
  • Автомат хариулагч болон факс илгээх, хүлээн авах
  • Сургалт зөвлөгөөн, бүтээгдэхүүний танилцуулга хийх(Web Collaboration)
  • Текст мессеж илгээх (Chat)
  • Дуудлагын бүртгэл – бүх дуудлагууд он, сар, цаг, утасны дугаар, овог нэр, ажил, дуудлагын төрөл(орох, гарах), ярианы үргэлжилсэн хугацаа зэргийг дуудлагын бүртгэлд хадгалах
  • Факс -  myPortal for Desktop болон myPortal for Outlook хэрэглэгчүүд нь факс хүлээн авах, илгээх боломжтой
  • Гар утас/Тableтед суурилсан програм хангамж ашиглах
  • Дуудлагын төв байгуулах гэх мэт маш олон боломжуудыг хэрэглэгчид олгодог.

  IP дотуур холбооны систем Аналоги IP хосолсон дотуур холбооны систем Аналоги дотуур холбооны систем
Тодорхойлолт IP дотуур холбооны систем нь Интернет протокол ашиглан холболт зохион байгуулдаг учир дуу, дүрс, нэмэлт контентууд зэрэг багтаамж их шаардагдах харилцан холболтыг дэмжинэ. Аналоги болон IP шийдлүүдийг нэг систем болгон хөгжүүлсэн дэвшилтэт технологи юм. Хэрэглэгчийн шаардлагын дагуу зарим холболтыг аналоги зарим хэрэглэгчийг IP холболтоор шийдвэрлэнэ. Цөөн хэрэглэгчтэй нэг дор байрлалтай оффис үйлчилгээний газруудад тохиромжтой. Үнэ өртөг хямд, хялбар шийдэлтэй уламжлалт систем юм.
Давуу тал
  • Дүрст дуудлага хийх
  • Орон зайн хамааралгүй интернет ашиглан холбогдох боломж
  • Дотуур дугаараа гар утсандаа суулгах
  • Интернэтийн хурднаас шалтгаалан ярианы төрөл бүрийн шахалтын кодуудыг автоматаар сонгон ажиллах
  • Яриаг кодлож дамжуулдаг учир нууцлал өндөр
  • Өртөг хямд
  • SIP протоколтой ямар ч IP утсыг дэмжинэ
  • Дүрст дуудлага хийх
  • Орон зайн хамааралгүй интернет ашиглан холбогдох боломж
  • Дотуур дугаараа гар утсандаа суулгах
  • Интернэтийн хурднаас шалтгаалан ярианы төрөл бүрийн шахалтын кодуудыг автоматаар сонгон ажиллах
  • Яриаг кодлож дамжуулдаг учир нууцлал өндөр 
  • Ашиглалт холболтын уян хатан байдал
 
  • Энгийн, хялбар
  • Сүлжээнээс болон гадны хүчин зүйлийн нөлөөлөлд автах нь бага
  • Өртөг хямд
 
Сул тал
  • Дотоод сүлжээний ажиллагаанаас бүрэн хамааралтай.
  • Зарим брендүүд хэрэглэгч нэмэх тоолонд лиценз авах шаардлагатай.
  • Гадна холболтын бүх төрлүүдийг дэмждэг боловч тооны хувьд хязгаарлагдмал.
  • Өртөг өндөр
  • Ихэнх брендүүд хэрэглэгч нэмэх тоолонд лиценз авах шаардлагатай.
 
  • Хязгаарлагдмал орон зайд ашиглана.
  • Дунд болон их багтаамжийн АТС-үүд бүгд хосолмол ажиллагаатай болж хөгжсөн учир зөвхөн бага оврын аналоги системүүд зах зээлд нйилүүлэгдэж байгаа.
  IP дотуур холбооны систем


IP дотуур холбооны систем
Аналоги IP хосолсон дотуур холбооны систем

Аналоги IP хосолсон дотуур холбооны систем
Аналоги дотуур холбооны систем


Аналоги дотуур холбооны систем
Онцлох бүтээгдэхүүн