Хурлын системийн шийдэл: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Хурлын системийн шийдэл
ШийдэлХарилцаа холбооны системийн шийдэлХурлын системийн шийдэл
Хурлын системийн шийдэлХУРЛЫН СИСТЕМ
Хурлын системийг аудио, веб, видео хурлын систем гэж ангилна. Хурлын системийг бүтцийн хувьд ч мөн хэд хэд ангилж болно.
-    Танхимын хурлын төхөөрөмжүүд нь мөн аудио болон видео байж болох бөгөөд санал хураалт, синхрон орчуулгын төхөөрөмж зэргийг нэмж сонгох боломжтой, утсан болон утасгүй холболтыг дэмждэг.
-    Веб болон видео хурлын систем нь интернэт ашиглан байгууллагын хурлын болон сургалтын үйл ажиллагааг орон зайнаас үл хамааран явуулах үйлчилгээ юм. Аудио хурлын терминалуудыг ч нэмж ашиглаж болдог.
Манай компани нь хурлын системийн тоног төхөөрөмжүүдийг захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энгийнээс хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг дэлхийн нэр хүндтэй брэндүүд болох Polycom, Cisco, Gonsin компаниудын бүтээгдэхүүнийг МУ-ын зах зээлд нийлүүлж суурилуулж байна.
   
Видео хурлын системийн зарим боломжууд:

-    Байгууллагын хурлын болон сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
-    Төвлөрсөн том хэмжээтэй дэлгэцнүүдэд бүх салбар нэгжүүдийг хуваан харуулна
-    Хурлын явцын бичлэг хийгдэнэ.
-    Хурлын болон сургалтын материалыг ПС-нээс шууд үзүүлнэ.
-    Хурлын болон сургалтын материалыг бичлэгийн сервер рүү урьдчилан оруулсан бол клиентүүд шууд хандалт хийх боломж
-    Видео хурал явагдаж байх үед текстэн мэдээлэл явуулах боломж
-    Клиентүүд хоорондоо серверээр дамжилгүй холбогдож болно.
-    Бүх хурлын төлөв, дарааллыг хянах
-    Харилцагчийн мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх.
-    Зориулалтын терминалуудаас гадна ухаалаг төхөөрөмжүүд, ПС –нээс хуралд оролцох боломж

Танхимийн хуралдааны төхөөрөмжүүдийн зарим боломжууд:
-    Байгууллага, олон улсын хурал цуглаан, хэвлэлийн төрөл бүрийн хурлууд гэх мэт танхимын хуралдаанд тохиромжтой.
-    Синхрон орчуулгын системтэй сонголт хийх боломжтой.
-    Санал хураалтын системтэй сонголт хийх боломжтой.
-    Видео камерын автомат системтэй сонголт хийх эсвэл нэмэлтээр холбох боломжтой. (Video tracking system)
-    Утсан болон утасгүй холболтын сонголттой
-    Зөөврийн байх боломжтой

Видео хурлын системийн бүтэц
                               
Танхимын хурлын системийн бүтэц
                 

Онцлох бүтээгдэхүүн