Домофон системийн шийдэл: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Домофон системийн шийдэл
ШийдэлАюулгүй байдлын системийн шийдэлДомофон системийн шийдэл
Домофон системийн шийдэл
ДОМОФОН СИСТЕМ БУЮУ ХААЛГАНЫ ХЯНАЛТЫН УХААЛАГ СИСТЕМ
•    Smart Home System
•    CIP System
•    2 IP System
•    Smart Gate System
•    Modum System
•    Gate View System
•    Smart Video Phone
•    Door Phone / Multi Button Audio Unit
•    Interphone / Intercom (Wireless and Wired Audio)
•    Smart CCTV System
•    Nurse Call System
•    Smart Door Lock

    
Манай компани нь БНСУ-н Commax брэндийн Аудио, Видео домофон, Ухаалаг гэрийн системийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэглэгчийн онцлог, шаардлагад нийцүүлэн суурилуулж нийлүүлдэг. Commax нь 1257 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, контент, аппликейшн үйлдвэрлэдэг ба 120 гаруй оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэсэн тус салбарт дэлхийн зах зээлд тэргүүлэгч компани юм.

  Тус системийн онцлогоос дурьдвал:
-    Хүний хэрэгцээнд хамгийн их хэрэглэгддэг функцуудыг л ашигладаг
-    Энгийн хялбар, олон төрлийн шийдэл
-    Хямд өртөг, Өндөр хэрэглээ
-    Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн сонголтууд
-    Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи
-    Загварлаг
-    Чанартай
-    Хэрэглэхэд ойлгомжтой ба суурилуулахад хялбар
-    Өргөтгөхөд хялбар
     
     Бид та бүхэнд ухаалаг болон энгийн шийдлүүдийг бүх төрлийн орон сууцны барилга, хауз, айлуудад тохиромжтой суурилуулахад хялбар хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байдлаар санал болгон нийлүүлж, суурилуулж байна.
Товч тодорхойлолт

Ухаалаг гэрийн систем 

Ухаалаг IP систем

2 утаст ухаалаг систем Ухаалаг үүдний систем
 Ухаалаг гэрийн систем нь ухаалаг гар утас болон таблет (Iphone, Ipad, Android) зэрэг зөөврийн төхөөрөмжүүдтэй холбогдож ажилладаг цоо шинэ харилцаа холбооны систем юм. Энэ систем нь гэрийн сүлжээнд болон гаднах  сүлжээ буюу интернэтээр дамжуулан холбогдож гэртээ суурилагдсан галын дохиолол, хулгайн дохиолол, хяналтын камер, агааржуулагч, хийн хавхлага мөн (air condition) гэрэл, хөшиг гэх мэт төхөөрөмжөө өөрийн хүссэнээр  удирдаж хяналт хийх бүрэн боломжтой.  Аюулгүй байдлыг оновчтой шийдлээр хангасан COMMAX IP- Гамшгаас сэргийлэх, халдлагаас хамгаалах, өртөг хямдтай өрхийн ухаалаг цогц хяналтын систем юм.  
Ухаалаг терминал нь андройд  үйлдлийн системтэй, цахилгаан зарцуулалтын менежмент, зочин таних функц, дуут шуудан, дохиолол, цагийн хуваарь оруулах, лифт дуудах, апартментын багц мэдээллээс хайлт хийх, айлууд хоорондоо дүрст болон дуут дуудлага хийх, хяналтын камертай холбогдох чадвартай бөгөөд сервертэй нь холбогдон ажилладаг төрөл юм.
 2 IP систем нь системийн аюулгүй байдлын болон гэрэлтүүлэг хяналтын, байгалийн хий, хэт ягаан туяаны мэдрэгч ухаалаг гар утас хяналт нь 2 утаст кабелиар холбогддог сервертэй холбогдох шаардлагагүй систем юм.
Ухаалаг терминал нь, цахилгаан зарцуулалтын менежмент, зочин таних функц, дуут шуудан, дохиолол, цагийн хуваарь оруулах, лифт дуудах, апартментын багц мэдээллээс хайлт хийх, айлууд хоорондоо дүрст болон дуут дуудлага хийх, хяналтын камертай холбогдох чадвартай.
УХААЛАГ ХААЛГА систем нь хязгааргүй өргөтгөх боломжтой, алсаас удирдах болон аюулгүй байдлын онцлог шинж чанар зэрэг нэгдсэн менежментийг хангах үр ашигтай, суурилуулахад хялбар сервер шаарддагагүй орон сууцны сүлжээний ухаалаг систем юм. Айл бүрт өөр өөр терминалууд, нэмэлт хэрэгслүүд ашиглаж болдогоороо давуу талтай. Нэвтрэх системийн төрлийн хамгийн сайн дүрсний нягтралшилтай дэлхийд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн юм.

 

Ухаалаг гэрийн систем

     
 
Олон үйлдэлт ухаалаг систем Орцны хаалганы систем
Ухаалаг Видео утас Аудио Домофон
MODUM систем нь олон үйлдэлт ухаалаг (MULTI FUNCTION) систем юм. 4.3 / 7 инчийн MODUM видеофон ба MODUM панел MODUM дистрибьюторуудыг холбон  олон үйлдэл хийх боломжтой энгийнээс ухаалаг систем хүртэлх өртөг хямд хяналтын шийдлийг гаргадаг.
MODUM систем нь янз бүрийн өөр өөр чиг үүргийг нэгтгэн хаалганы орох хяналтын шинэ шийдлийг гаргасан бөгөөд аудио, видео, хяналтын камер, харуулын консол, ухаалаг утасны апликейшн зэрэг бүх холболтуудыг нэг дор шийдвэрлэх чадвартай. MODUM систем нь хязгааргүй өргөтгөх боломжтой хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хувиргах хамгийн их боломжтой, уян хатан шийдэлтэй шилдэг загвар юм.
Жижиг, дунд орон сууцны цогцолборт  илүү тохиромжтой аюулгүй байдлыг  бүрэн хангасан нэвтрэх систем  юм. Өргөтгөх, суурилуулахад хялбар, нууц үг болон картаар нэвтрэх боломжтой хямд үнэтэй шийдэл юм. УХААЛАГ VIDEOPHONE нэгэн шинэ дэвшилийг нээсэн.
Утасгүй сүлжээний холболт, интернэтээр дамжуулан ухаалаг видеофон, ухаалаг утасны апликейшнаар хаалганы хяналтыг удирдах боломжыг бий болгосон.
Ухаалаг гар утсаа ашиглан хаалгаа хянах мөн зочинтойгоо  харилцах боломжтой. Зочны  зураг болон видео бичлэгийг хадгалдаг. 500 зураг + 500 мин видео бичих багтаамжтай. Нууцлал өндөр  дараагын хувилбаруудыг шинэчлэх (upgrade) хийх боломжтой. Zigbee, Z-Wave, WiFi стандартуудын алинаар ч өөр брендийн тоног төхөөрөмжүүдтэй холбогдоно.
Энгийн харилцуурт ярианы (аудио) систем юм.
Зочинтойгоо харилцан зөвхөн орцны хаалга онгойлгох, хаалга онгойлгохоос гадна харуултай холбогдох гэсэн 2 хувилбар байдаг. Хямд үнэтэй аудио системийг стандарт орон сууцанд их хэрэглэдэг.
       

Утастай утасгүй дуудлагын систем

Ухаалаг камерын хяналт
Сувилагчийн дуудлагын систем  Ухаалаг цоож
Утастай утасгүй интерком систем нь дарга нарийн бичиг, дарга албан хаагч, шуурхай удирдлагын төвүүд, 1-4 хүртэлх хаалгыг хянах онгойлгох, зочинтой харилцах зэрэг шуурхай ажиллагаанд их хэрэглэгддэг.  Утастай харилцууртай загварууд, утасгүй спикерфон загваруудаас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийнэ.
Нэгдсэн аюулгүй байдлын шийдлийг видео хяналтын камер, Тоон дүрс бичигч, Монитор, Тоон хаалганы цоож, видео утас, видео технологид суурилсан төрөл бүрийн аюулгүй байдлын мэдрэгч зэргийг нэгтгэн гаргасан юм. Манай компани нь хаалганы нэвтрэх системийг хяналтын системтэй нэгтгэн ажиллагааны илүү найдвартай, аюулгүй орчинг бий болгож байна. Вэб болон гар утсаар үзэх рүүтэрийн тохиргоо нээлттэй. COMMAX сувилагчийн дуудлагын төхөөрөмж нь ухаалаг эмнэлэг системийн хувьд "нэг цэгийн холбоо"-ны шийдэл болно. Ослын дуудлагын унтраалга, өвчтний өрөөний консол, ариун цэврийн өрөө, коридорын гэрлүүд, коридорын чанга яригч, сувилагчийн консол, операторын консол, хяналтын програм хангамж зэрэг иж бүрдлүүдтэй Бат бөх металл материал ашиглан хийсэн гадаргуу
Автоматаар түгжих /Дахин түгжих/ Давхар түгжих функц
Зохиомол тоо ашиглан пин код хийхээс хамгаалсан
Электрон түлхүүр ба пин кодод зориулсан мульти бүртгэлүүд
Дууны олон төрлийн тохируулга/ дууг хаах сонголт
Хялбар мэдрэгдэх цэнхэр гэрлэн товчлуурууд
Ослын үеийн тэжээл
Өндөр хүчдэлийн хамгаалалт / Гал тэсвэрлэлтийн хамгаалалт/ хакерийн хамгаалалтын систем
Алсын удирдлагатай холбогдох зэрэг танд хэрэгцээтэй бүхий л функцуудыг багтаасан сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдхүүн юм
 
 
     

Онцлох бүтээгдэхүүн