Галын дохиоллын системийн шийдэл: НЬЮТЕЛЕКОМ ХХК
Галын дохиоллын системийн шийдэл
ШийдэлАюулгүй байдлын системийн шийдэлГалын дохиоллын системийн шийдэл
Галын дохиоллын системийн шийдэл
ГАЛЫН ДОХИОЛОЛЫН СИСТЕМ- FIRE ALARM SYSTEM (FAS)
 
Галын дохиололын систем  нь  хохирлыг бага байлгах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эд хөрөнгө, амь насаа хамгаалах зорилготой аюулгүй байдлын хамгаалалтын систем юм.
 
Галын дохиололын системийг бүх салбарт ашигладаг бөгөөд манай компани тэдгээрийн онцлог, шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжийн сонголт, шийдлийг хийж улмаар цаашдын өргөтгөл, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.
 
Бид:
GST – брэндийн ухаалаг болон бүсчилсэн галын дохиололын системийг нийлүүлж суурилуулан үйлчилж байна.

Галын дохиололын системийн үнийн саналыг тухайн байгууллагын онцлогт тохируулан шийдэл, системийн бүтцийг гаргадаг бөгөөд байгууламжийн онцлог, үйл ажиллагааны чиглэл, барилгын зураг төсөвтэй танилцсаны дараа бид системийн шийдэл гаргаж хэрэглэгчид танилцуулдаг.  
 
Товч танилцуулга

Галын дохиололын систем нь:
  • Галыг цаг алдалгүй илрүүлэх
  • Гал, утаа тархалтыг хязгаарлах (гал унтраах болон салхивч, агааржуулалтын системүүдтэй автомат холболт хийснээр)
  • Барилгын галаас хамгаалах системийн менежмент
  • Оршин суугч, иргэдэд хурдан шуурхай мэдээлэх
  • Хяналтын ажилчидад хурдан шуурхай мэдээлэх
  • Шуурхай арга хэмжээ авахад хялбар
  • Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх
  • Эд хөрөнгө, амь насаа хамгаалах
  • Хохирлыг бага байлгах


  Уламжлалт бүсийн систем Хаягчилсан ухаалаг систем
Тайлбар
  • Тухайн объектийг хэд хэдэн бүсэд хуваах бөгөөд дохио дуугарахад дэлгэцэнд аль бүсэд гарсныг харуулна.
  • 2-16 хүртэл бүс холбогдоно.
  • 1 бүсэд 15-25 мэдрэгч холбогдоно. 
  • Мэдрэгч болон нэмэлт төхөөрөмжүүдийг хаягчилдаг бөгөөд дохио дуугарахад аль мэдрэгч, төхөөрөмж дээр илэрснийг шууд харуулна.
  • 1-40 хүртэл хэлхээ холбогдоно.
  • 1 хэлхээнд 242 мэдрэгч холбогдоно.
Давуу тал
  • Өртөг багатай.
  • Энгийн тохиргоотой тул ашиглахад хялбар.
  • Олон төрлийн мэдрэгч, оролт ба гаралтын модулиуд ба нэмэлт төхөөрөмжүүдтэй холбох боломжтой.
  • Төхөөрөмжүүдийг хаягчилдаг тул шуурхай арга хэмжээ авахад хялбар.
Сул тал
  • 1 бүсэд олон мэдрэгч холбогддог.
  • Шуурхай арга хэмжээ авахад хүндрэлтэй.
  • Уламжлалт бүсийн системтэй харьцуулахад өртөг өндөртэй.
 
 
Онцлох бүтээгдэхүүн