Гал унтраах систем

Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог бөгөөд олон улсын стандартад нийцсэн Reliable, Kidde брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. 

  Автоматаар гал унтраах системийг дараах төрлүүдээр ангилж хийдэг:

  • A хатуу бодис (Мод, даавуу, резин зэрэг шатамхай зүйлд гарсан ил болон цогших галтай өрөөнийн шийдэлд ашигладаг)
  • B шингэн бодис (Тос тосолгооны бүтээгдэхүүн, шатамхай шингэн шатах өрөөнийн шийдэлд ашигладаг)
  • C хийн бодис (Бүх төрлийн шатамхай хий, газтай өрөөний шийдэлд ашигладаг)
  • E цахилгааны 1000Вт (хүчдэлээр ажилладаг цахилгаан төхөөрөмжид гарсан галыг тус тус унтраан ашигладаг) төрлийн ангилалд ашиглана.
Блокын гарчиг / img

Системийн шийдэл

Блокын гарчиг / img

Гал унтраах систем нь тухайн өрөө тасалгааны хэмжээ, өндөр түүний дотор суурилагдсан хүнс, хувцас, тоног төхөөрөмж, материалын шинж чанараас хамаарч төлөвлөгдөнө. Мөн салхивч агааржуулалт, цахилгаан болон бусад системүүдтэй хоршиж ажиллах боломжтойгоор давуу талтай. Нью Телеком компани олон улсын стандартын шаардлагыг хангасан мэдрэгч хэрэгсэлүүд, мэдээлэгч, удирдлагын самбар зэргийг ашиглаж системийг төлөвлөдөг.

Системийн давуу тал:

  • Хүн, амьтанд сөрөг нөлөөгүй
  • Галын дохиоллын системтэй холбогдож, гал гарсан үед мэдээлэл өгдөг бие даан ажиллах боломжтой
  • Таазанд суурилуулах тул орчны саад, өнгө дизайнд нөлөөгүй
  • Ашиглалтын хугацаа өндөр

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Холбоотой бүтээгдэхүүн