Бидний тухай

Мэдээллийн технологи улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт эрхэм тантай интернэтийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байна.

НЬЮ ТЕЛЕКОМ ХХК” нь 2005 онд 100 хувь ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ байгуулагдсан бөгөөд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт мөн Барилга, Хот Байгуулалтын Яамнаас Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт түүнчлэн хяналтын камерын систем нийлүүлэн, угсарч суурилуулах, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авч, мэргэжлийн ёс зүйтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.

Эрхэм зорилго

Бид дэлхийн жишигт нийцсэн өндөр техник технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний ур чадвар хүсэл тэмүүлэлтэй хослуулан, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллах тэргүүлэгч компаний нэг байна.

Үнэт зүйл

  • Нью Телеком брэнд нэр, нэр хүнд
  • Хэрэглэгчид
  • Үнэнч шударга зарчим
  • Мэргэшсэн боловсон хүчин
  • Ижил тэгш бололцоо