card

Домофон систем

Манай компани нь БНСУ-н Commax брэндийн Аудио, Видео домофон, Ухаалаг гэрийн системийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэглэгчийн онцлог, шаардлагад нийцүүлэн суурилуулж нийлүүлдэг.

Нью Телеком компани 2005 оноос эхлэн дэлхийд ухаалаг барилгын технологиор тэргүүлэгч Commax компанитай албан ёсны түншээр хамтран ажиллаж байна. Commax нь 1257 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, контент, аппликейшн үйлдвэрлэдэг ба 120 гаруй оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэсэн тус салбарт дэлхийн зах зээлд тэргүүлэгч компани юм. Хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн инженерүүдийг Commax компанийн сургалтуудад бүрэн хамруулж, албан ёсны сертификат эзэмшсэн. Энэ туршлага дээрээ суурилан Монголын зах зээлд мэргэжлийн түвшинд шийдэл боловсруулж, төслийг удирдан гүйцэтгэж, олон улсын стандартын дагуу суурилуулалт тохиргоо хийж хүлээлгэн өгөхөөс гадна суурилуулалтын дараах найдвартай ажиллагааг бүрэн хангах, сервис үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

 

Блокын гарчиг / img
Блокын гарчиг / img
  • Ухаалаг гэрийн систем-Энэ систем нь интернэтээр дамжуулан холбогдож гэртээ суурилагдсан галын дохиолол, хулгайн дохиолол, хяналтын камер, агааржуулагч, хйин хавхлага мөн (air condition) гэрэл, хөшиг гэх мэт төхөөрөмжөө өөрийн хүссэнээр  удирдаж хяналт хийх бүрэн боломжтой.
  • Ухаалаг IP систем- Энэ систем нь андройд  үйлдлийн системтэй, цахилгаан зарцуулалтын менежмент, зочин таних функц, дуут шуудан, дохиолол, цагын хуваарь оруулах, лифт дуудах, апартментын багц мэдээллээс хайлт хийх, айлууд хоорондоо дүрст болон дуут дуудлага хийх, хяналтын камертай холбогдох чадвартай бөгөөд сервертэй нь холбогдон ажилладаг төрөл юм.
  • 2 утаст ухаалаг систем- Системийн аюулгүй байдлын болон гэрэлтүүлэг хяналтын, байгалийн хий, хэт ягаан туяаны мэдрэгч ухаалаг гар утас хяналт нь 2 утаст кабелиар холбогддог сервертэй холбогдох шаардлаггүй систем юм.
  • Ухаалаг үүдний систем- Энэ систем нь хязгааргүй өргөтгөх боломжтой, алсаас удирдах болон аюулгүй байдлын онцлог шинж чанар зэрэг нэгдсэн менежментийг хангах үр ашигтай, суурилуулахад хялбар сервер шаарддаггүй орон сууцны сүлжээний ухаалаг систем юм.
  • Олон үйлдэлт ухаалаг систем- MODUM систем нь янз бүрийн өөр өөр чиг үүргийг нэгтгэн хаалганы орох хяналтын шинэ шийдлийг гаргасан бөгөөд аудио, видео, хяналтын камер, харуулын консол, ухаалаг утасны апликейшн зэрэг бүх холболтуудыг нэг дор шийдвэрлэх чадвартай. MODUM систем нь хязгааргүй өргөтгөх боломжтой хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хувиргах хамгийн их боломжтой, уян хатан шийдэлтэй шилдэг загвар юм.
  • Орцны хаалганы систем- Жижиг, дунд орон сууцны цогцолборт  илүү тохиромжтой аюулгүй байдлыг  бүрэн хангасан нэвтрэх систем  юм. Өргөтгөх, суурилуулахад хялбар, нууц үг болон картаар нэвтрэх боломжтой хямд үнэтэй шийдэл юм.
  •  Ухаалаг Видео утас- Утасгүй сүлжээний холболт, интернэтээр дамжуулан ухаалаг видеофон, ухаалаг утасны апликейшнаар хаалганы хяналтыг удирдах боломжыг бий болгосон.
  • Аудио Домофон- Зочинтойгоо харилцан зөвхөн орцны хаалга онгойлгох, хаалга онгойлгохоос гадна харуултай холбогдох гэсэн 2 хувилбар байдаг.

Бидэнтэй холбогдох

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Бид тантай холбогдох болно.

Баярлалаа.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Холбоотой бүтээгдэхүүн

Oraganize your remote team with xPider. Move fast.

When you need a kickstart in your business and you have no time for coding for your website, xPider will take that job for you and will build a great looking website in minutes.
Энд товчлуур гарна